2011-06-06
2011 on ajliin tailan
Зураг зүй, технологийн багш Г.Энхбаатарын
2010-2011 оны хичээлийн жилд хийсэн ажлын тайлан
1.Сургалтын талаар
1. 2010-2011 оны хичээлийн жилд 7б,в, 8е,ё, 9б,в,д,10ё,11ё ангиудад технологи,
9г,д,10а,б,в,г,11д,е,ё ангиудад зураг зүйн хичээл зааж
7 хоногт 25
цагийн хичээл, сургалт явууллаа.
2. Сургалтын хөтөлбөрийг жил, улирал, бүлэг сэдэв, нэгж, ээлжит
хичээлийн хэлбэрээр сургалтын стандартын дагуу боловсруулан ЗАН-ийн
ахлагч, сургалтын менежерээр батлуулан мөрдөж ажиллаж ирлээ.
3. Сурагчдын бүтээлч чадвар, цогц чадамжийг төлөвшүүлэх зорилгоор 10,11-
р ангийн сурагчдаар улирал бүр нэг бүтээлч болон бие даах ажил
хийлгэн онол, ур чадвар гэсэн 2 хэлбэрээр үнэллээ.
4. Энэ хичээлийн жилд 8-р ангийн технологийн хичээлээр “Машин ба түүний
ангилал” 9-р ангид зураг зүйн хичээлээр “Тойрог тэнцүү хуваах” 10-р
ангид зураг зүйн хичээлээр “Огторгуйн координатын систем ” цахим
хичээлийг бэлтгэн заалаа.
5. Цахим сургалтанд хамрагдан цахим хичээл, хэрэглэгдэхүүн, тест, арга
зүйн зөвлөлгөөн боловсруулах анхан шатны мэдлэгтэй болов.
6. Вейб сайтад өөрийн блог нээж түүндээ хичээл тест зөвлөмж байрлуулав .
7. БСГ, сургуулийн захиргаа, ЗАН-ийн хөндлөнгийн шалгалтуудад заадаг
ангиудаа улирал бүр хамруулсан.
8. 2010-2011 оны 1-р хагас жилийн дүн:
Технологи 128 сурагч дүгнэгдсэнээс А-88 В-28 С-12
Зураг зүй 272 сурагч дүгнэгдсэнээс А- 203 В- 60 С-6 D-3
Бүгд 400 сурагчаас A-291 B-88 C-18 D-3, АВ- 95%, A-C 99% A-D 100%
2010-2011 оны 2-р хагас жилийн дүн:
Технологи 175 сурагч дүгнэгдсэнээс А-104 В-68 С-3
Зураг зүй 271 сурагч дүгнэгдсэнээс А-196 В-58 С-17
Бүгд 446 сурагчаас A-300 B-126 C-20, АВ- 95,5%, A-C 100%
2010-2011 оны жилийн ерөнхий дүн:
Технологи 175 сурагч дүгнэгдсэнээс А-95 В-75 С-5
Зураг зүй 271 сурагч дүгнэгдсэнээс А-203 В-60 С-7 D-1
Бүгд 446 сурагчаас A-298 B-135 C-12 D-1, АВ- 97%, A-C 99,8% A-D 100%
2.Сурах орчин бүрдүүлэх талаар
1. Ээлжит хичээлүүдээ биет болон зуртал, өнгөт, электрон, цахим хэлбэрээр бэлдсэн
хэрэглэгдэхүүн ашиглан заахад анхаарч ажилласан.
2. Анги бүр сурагчийн түвшин тогтоох шалгалтын, ахицын үнэлгээний,
бүлэг сэдвийн, нэгж хичээлүүдийн, хяналтын ажлын гэх мэт
хувилбаруудаар тест болон тарааж өгөх материалууд бэлтгэн сургалтанд
ашигласан.
3. Технологийн кабинетийг гэрчилгээжүүлэн кабинетийн мэдээллийн
самбар, углуурган холболт, кинематик тэмдэглэгээ гэх мэт самбарыг
шинэчилсэн.
4. 9-р ангийн зураг зүйн хичээлийн сурагчийн бие даан гүйцэтгэх тарааж
өгөх матриал 40 ширхэг бэлтгэн ашиглаж байна.
5. 8,9-р ангийн сурагчдаар углуурган холболтын төрлүүдээр дадлага ажил
хийсэн.
3. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар
1. Өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гарган сургалтын менежерээр
батлуулж англи хэл, компьютерийн хэрэглээний программ, edu ubuntu
дээр ажиллах чадвараа дээшлүүлж байна.
2. Багш сонин, нээлттэй хичээл, интернэт ашиглаж сургалтандаа
ашигласан.
3. Ахлах болон тэргүүний залуу багш нарын хичээлд 6 удаа сууж санар
бодлоо солилцон сургалтын шинэ аргуудаас туршин хэрэгжүүлж байна .
4. Мэргэжлийн багш нартай санал туршлага солилцон ажиллав.
5. БСГ болон сургуулийн зариргаанаас зохион байгуулсан мэргэжил
дээшлүүлэх сургалтууд болон лекц, ярианд тогтмол оролцож тэмдэглэл
хөтөлсөн
6. ЗАН-ийн ажилд тогтмол оролцдог. Сургуулийн захиргаанаас өгсөн
үүрэг даалгаварыг тогтмол хугацаанд нь гүйцэтгэсэн.
4.Бусад ажлын талаар
1. Түр дааж буй ангиудаа хариуцаж байх хугацаандаа сурагчидын дунд
сонсгол, ангийн ажил, хичээлээс гадуурах соёл хүмүүжилийн ажил,
уралдаан тэмцээн, маргаан мэтгэлцээнд өргөн хамруулж зохих баримтад
нь тэмдэглэн ангийн модон эдлэлд засвар хийх, эцэг эх асран
хамгаалагчтай нь байнга хобоотой ажиллаж байсан.
2. ЗАН-ийн ажилд тогтмол оролцон зохиож буй уралдаан тэмцээнд
оролцож багш нарынхаа арга туршлага, сургалтын хөтөлбөр
хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүйгээс байнга суралцаж байна .
3. Сургуулийн захиргаатай хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ
байгуулан хагас жил, улирал, сараар дүгнүүлэн ажиллаж байна.
4. Улирлын ажлын үр дүнг сар бүр 4 бүлэг, 20 зүйлээр дүгнүүлж
урамшууллыг ажлын үр дүнгээр тооцуулан ажилласан.
5. Сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаварыг тогтмол биелүүлж
хичээлийн хувиарийн хүснэгт хийх, коридохийн самбар тогтоох
баяжуулах зэрэг ажилд байнга оролцож байна.
6. сурагчдын өмнөх төсөөлөл ахиц түвшин тогтоох шалгалтанд анализ
хийж судалгааны мөрөөр ажиллан сургалтыг амьдралтай холбох байгаль
нийгэм эдийн засгийн орчинтой уялдуулан хөгжлийн хангах зорилгоор
сургалтыг 12жилийн тогтолцоонд шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг
хэрэгжүүлэхэд анхаарч ажиллалаа
7. БСГ-ийн шалгалтаар “В” үнэлгээтэй шалгагдсан
8. БСШУЯ-ны “Багшийн алдар” медалиар шагнагдсан.
Тайлан бичсэн: Багш Г.Энхбаатар

Бичсэн: enxeegiin blog | цаг: 12:04 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax