Багшид өгөх арга зүйн зөвлөмж
Ээлжит хичээлийн чанарыг яаж сайжруулах вэ?
Суралцагч, багшийн хамтын ажиллагааг сургалтын үйл явц гэж нэрлэдэг.
Энэ нь хичээл ба хичээлээч гадуурхи ажлаар хэрэгждэг ба суралцагч,
багшийн аль алины нь идэвхитэй оролцоо, хамтын ажиллагаагаар чанар
нь хэмжигддэг. Хичээлийн технологийн бүрэлдхүүн хэсэг орц, чанарын
хувиргалт, гарц гэсэн гурван ухагдахуун багтдаг.
Хичээлийн орц
Багшийн хийх үйлдлүүд:
• Ээлжит хичээлийн зохион байгуулж явуулахдаа ямар төрлийн
мэдээлэл ашиглаж болохыг тодруулна. Жишээ нь: Үгэн томьёолол,
тайлбар яриан, зурган, формаль, бодит обьектон, технологийн
хөдөлгөөний, интернет, компьютерийн гэх мэт
• Мэдээллийн амин сүнс буюу хэрэглээг ялгаж тодруулах |Амьдралд
хэрэг болох, асуудал шийдвэрлэх, нийгэмшилтэй хобоотой ур
чадварууд|
• Хичээлийн зорилго зорилтыг оновчтой төлөвлөж янз бүрийн аргаар
суралцагчдад хүргэх, харин ээлжит хичээлийн зорилго зорилтыг
багш, суралцагч хамтдаа, эсвэл суралцагчдын зүгээс боловсруулах ,
үр дүнг нь хамтдаа хүртэх боломж байна уу? Тэгвэл багш асуулт
тавих, хэлэлцүүлэг явуулах зэргээр суралцагчдыг зохион байгуулж
зорилго зорилтыг хамтдаа төлөвлөж болох юм.
• Суралцагчдын сурах хөдөлмөрийг ямар хэлбэрээр |хэсгээр, анги
нийтээр, ганцаарчилсан|зохион байгуулахаа шийдэх.
Хичээлийн чанарын хувиргалт буюу суралцагчийн
мэдлэг бүтээх үйл явц
•
•
•
•
Сурах арга барилтай холбоотой үйлүүд:
- Унших
- Бичих
- Ярих
- Зурах
Оюуны арга барилтай хобоотой үйлүүд:
- Ажиглах
- Юмсыг харьцуулан жиших
- Задлан шинжлэх
- Нэгтгэн дүгнэх
- Хийсвэрлэх
Тухайн хичээлтэй холбоотой тусгай үйлүүд:
- Хэмжих, огтлох, оёх, угсрах, тооцоолох, зурах, турших
Уншиж бичихгүйгээр мэдлэгийг эзэмшинэ гэж байхгүй.
Багш өөрийнхөө хичээлтэй холбоотой унших, бичих үйлүүдийг
жагсаана.
- Эрэгцүүлэн бодож унших
- Уншсан зүйлээрээ маргаж унших
- Түр зогсож унших
-
-
-
-
-
-
-
-
-
-
Асуулт гаргаж унших
Өөртөө зориулж унших
Бичсэнээ багцлах
Таван мөрт товхимол бичих
Ноороглож бичих
Давхар бичвэрийн арга
Венидиаграмм
Бичсэнээ хянан засварлах
Эссээ бичих
Илтгэл реферат бичих
Хичээлийн гарц буюу явцын үнэлгээ
Хүүхдийн бүтээлийн чанар чансаа
•
Тухайн хичээл дээр хүүхдийн өөрийнх нь болон бусадтай хамтарч
хийсэн эд юмс, зурсан зураг, зохион бичлэг, илтгэл реферат
Мэдлэгийн чанар
•
Үүнд: Тухайн хичээлээр суралцагчдын мэдлэг хэр зэрэг
- Гүйцэд
- Гүн
- Эмх цэгцтэй
- Тогтолцоотой
- Шаламгай
- Уян хатан
- Тодорхой
- Нэгтгэн дүгнэсэн
- Эргэх холбоотой
- Бүлэглэж цомхон болгосон
- Ухамсарлагдсан
- Бат бөх байдал
Төлөвшлийн үнэлгээ:
•
Бусадтй хамтарч ажиллах соёл, гоо зүй, хөдөлмөрийн төлөвшил гэх
мэт
Боловсруулсан: Зураг зүй, технологийн багш Г.Энхбаатар