Зураг зүй, технологийн багш Г.Энхбаатарын
2010-2011 оны хичээлийн жилд хийсэн ажлын тайлан
1.Сургалтын талаар
1. 2010-2011 оны хичээлийн жилд 7б,в, 8е,ё, 9б,в,д,10ё,11ё ангиудад технологи,
9г,д,10а,б,в,г,11д,е,ё ангиудад зураг зүйн хичээл зааж
7 хоногт 25
цагийн хичээл, сургалт явууллаа.
2. Сургалтын хөтөлбөрийг жил, улирал, бүлэг сэдэв, нэгж, ээлжит
хичээлийн хэлбэрээр сургалтын стандартын дагуу боловсруулан ЗАН-ийн
ахлагч, сургалтын менежерээр батлуулан мөрдөж ажиллаж ирлээ.
3. Сурагчдын бүтээлч чадвар, цогц чадамжийг төлөвшүүлэх зорилгоор 10,11-
р ангийн сурагчдаар улирал бүр нэг бүтээлч болон бие даа...